<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><lyrics>[V1]
 Дэлхийд ирсэн үнэн Хайрын өргөл Есүс
 Намайг хэзээ ч орхихгүй
 Нандигнан хайрлан алгандаа сийлсэн юмаа
 Яасан халуун хайр вэ Ямар агуу энхрийлэл вэ
 Дэлхийг бүрхсэн энэ их хайр
 Сүүдэр үгүй гэрэлтэн байх юмаа

[C1]
   Сайн сайхан бүхнийг
   Харамгүйгээр гарт минь атгуулж
   Хайрлан ерөөсөн Эзэн Тандаа баярлалаа
   Халлелүяа/*2

[V2]
 Үхлийг ялсан хүчтэй Эгэл дөлгөөн Есүс
 Нэрийг минь хззээ ч мартахгүй
 Амийн номондоо мөнхлөн бичсэн юмаа
 Зүрх минь ариун болоод Хайраар дүүрэн яваасай
 Үг минь үнэнийг тунхаглаад
 Таныг алдаршуулах хүчтэй байгаасай</lyrics>
<title>Үг Ая: Буянхишиг</title>
<aka>Дэлхийд ирсэн Үнэн</aka>
</song>